The MongolZ баг анх удаа "HLTV"-ийн чансааг тэргүүлж, дэлхийн №1 баг боллоо
Цахим спортын "CS2" төрөлд дэлхийн чансааг тодорхойлдог HLTV жагсаалтаа өчигдөр / 2025.09.29/ албан ёсоор шинэчилжээ.
Уг жагсаалтад дэлхийн чансаанд Монголын “The MongolZ” баг №1 байр эзэлж, түүхэн амжилт бүтээлээ.
Ингэснээр “The MongolZ” нь Монгол төдийгүй Ази тивийн анхны баг болж, дэлхийн шилдгүүдийг ардаа орхин Counter-Strike-ийн чансааг тэргүүлж байна. Тэд нийт 896 оноогоор жагсаалтыг тэргүүлсэн бол удаах байруудад:
#2 Vitality (Европ) – 880 оноо
#3 MOUZ (Европ) – 600 оноо
#4 Spirit (Орос) – 577 оноо
#5 FURIA (Бразил) – 500 оноо тус тус эрэмбэлэгджээ.
“The MongolZ” багийн тоглогчид сүүлийн саруудад олон улсын томоохон тэмцээнд дараалан амжилт гаргаж, ийнхүү дэлхийн чансааг тэргүүлж байна. Энэ бол Монголын eSports-ын түүхэнд томоохон шинэ хуудас нээсэн үйл явдал болж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.