Илон Маск 500 тэрбумын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн боллоо
Америкийн нэрт бизнес эрхлэгч, технологийн салбарын тэргүүлэгч Илон Маск түүхэнд анх удаа 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүн болж, дэлхийн баячуудын жагсаалтыг дахин тэргүүллээ.
Түүний хөрөнгө өсөх гол шалтгаан нь Tesla компанийн хувьцааны үнэ огцом өссөн нь хамгийн том түлхэц болсон байна. Мөн SpaceX, xAI болон бусад бизнесийн төслүүд нь зах зээл дээр өндөр үнэлгээ авчээ. Ийнхүү 2025 онд түүний хөрөнгө 10 гаруй тэрбум ам.доллараар нэмэгдэв.
Илон Маск дэлхийн анхны “хагас их наядтан” болж, технологийн хөгжил, стартапын үнэ цэнийг дахин нотлон харууллаа. Түүний амжилт бизнес эрхлэгчдэд урам зориг өгөхөөс гадна нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, баялгийн хуваарилалтын тухай хэлэлцүүлгийг улам өрнүүлэх төлөвтэй байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.