“Хувьсал” продакшны “Хувь заяа” УСК 24 дэх удаагийн Сан диего олон улсын кино наадмын ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ киногоор шалгарчээ

“Хувьсал” продакшны “Хувь заяа” УСК 24 дэх удаагийн Сан диего олон улсын кино наадмын ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ киногоор шалгарчээ

“Хувьсал” продакшны дэлгэцийн 8 дахь бүтээл болох “Хувь заяа” УСК 24 дэх удаагийн Сан диего олон улсын кино наадмын олон улсын шилдэг киногоор шалгарсан байна. 

"Хувь заяа" киноны хувьд 2022 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг дэвсгэрт зураг авалтаа хийсэн бөгөөд "Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг" гэдгийг харуулахыг зорьжээ.  

content 2935 22 20251014130632

Киноны найруулагчаар Г.Бямбасүрэн ажиллаж, гол дүрд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин П.Эрдэнзаан, У.Уранчимэг залуу жүжигчин У.Нартай, туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн, Н.Бадарч, Б.Баярмаа нар тус тус дүрийг бүтээсэн байна. 

Сан диего олон улсын кино наадам нь АНУ-ын Сан Диего хотноо 2025 оны аравдугаар сарын 15-19-ний хооронд болж өндөрлөлөө. Нийтдээ 29 орны уран бүтээлчдийг хамарсан дэлхийн хэмжээний томоохон фестивалиудын нэгд ийнхүү монголчуудын бүтээсэн кино шалгарсан нь анх удаагийн тохиолдол болж байна. 

content 2935 568255384 1426166972

content 2935 560434168 4788542971

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.