Бензин авахын тулд 3-6 цаг очёрлож байна
Бензинд дугаарласан машинууд урт дараалал үүсгэн байгаа энэ өглөөний нөхцөл байдал “Нарантуул” захын уулзвараас баруун талын Нарны замын колонкуудад шөнийн 04 цагийн үед “Горгаз” 50000 төгрөгийн лимиттэй бензин олгож байв.
Өнөө өглөөний 7 цагаас эхлэн “Петровис” лимитгүй олгож эхэлсэн. Харин “Шунхлай” дээр бензин Тагнуул, Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдын машинуудад талоноор олгож байгаа бөгөөд иргэдэд үйлчлэхгүй байна. Ингээд бид өглөө цаг агаарын мэдээ хардаг шигээ бензиний мэдээлэл хардаг болох нь ээ. Бензинд дугаарлаж байгаа машинууд аваараа асахыг зөвлөе. Бүтэн эгнээ эзэлж байгаа шахуу учраас явах эгнээ гэж төөрөлдөх байдал гарч байна.
Хотын хаа сайгүй бензинд явж байгаад бензингүй болон таг зогссон машинууд байна. Бензин авахын тулд очёрлоход дунджаар 3-6 цагийн хугацаа зарцуулж буй талаар иргэд ярьж байна.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.