Хятадад 31 онооны зөрүүгээр хожигдсон Монголын шигшээ баг энэ сарын 25-нд Гуамтай тоглоно

Хятадад 31 онооны зөрүүгээр хожигдсон Монголын шигшээ баг энэ сарын 25-нд Гуамтай тоглоно

Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатанд Монголын эрэгтэй шигшээ баг анхны тоглолтоо хийлээ. Ур чадвар, биеийн харьцааны илүүрхлээр Хятадын шигшээ баг Монголын шигшээ багийг 31 оны зөрүүгээр хожлоо. Хятадын баг нурууны өндрийн давуу талаа ашиглаж ихэнх оноогоо будагтай талбайгаас түүснээр онооны зөрүүг улам холдуулсан юм. Улмаар 49:80-аар БНХАУ-ын багын ялалтаар тоглолт өндөрлөсөн. 

Тэгвэл манай залуус хэсгийн хоёр дахь тоглолтоо хоёр хоногийн дараа буюу энэ сарын 25-нд эх орондоо Гуамын шигшээ багтай хийх юм.  

content 298 5glhdu 428601662 412

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.