“Physical Asia” шоуны продюсер Монгол Улсын тамирчидыг онцолж, бусад улсын тамирчид Монгол багаас их эмээсэн. Тэд үнэхээр сүрдэм байсан гэжээ

“Physical Asia” шоуны продюсер Монгол Улсын тамирчидыг онцолж, бусад улсын тамирчид Монгол багаас их эмээсэн. Тэд үнэхээр сүрдэм байсан гэжээ

Шоуны продюсер Жан Ху Ги Deadline-д өгсөн ярилцлагадаа шоуг эхлүүлэх болсон анхны санаа, мөн яагаад ирээдүйд Бразилийг оролцуулахыг хүсэж байгаа, Монголын оролцоо ямар байсан талаар ярьжээ.

Түүний хэлснээр “Physical: Asia” шоунд тохирох оролцогчдыг сонгоход олон улсын хэмжээнд ажилладаг агентлагууд болон багийнхан тусалж, холбож өгсөн байна. Харин Монгол Улсын оролцоо үүнээс арай өөр байдлаар шийдэгдсэн.

content 3110 560568388 1130545039

“Энэ сонголт бусдаасаа жаахан онцгой байсан. Нэг, хоёрдугаар улирал дууссаны дараа бид олон хүнтэй уулзаж, хамтран ажиллах талаар ярилцсан. Тэр дунд Монголын Засгийн газрын төлөөлөгчид ч багтаж байсан. Тэдний зүгээс ‘15 монгол, 15 солонгос тамирчин өрсөлддөг, Солонгосын эсрэг Монгол’ гэсэн хэлбэрийн тэмцээн хийвэл сонирхолтой байна байх” гэж санал болгосон. Надад энэ санаа сонирхолтой санагдсан ч гэсэн илүү олон орныг хамарсан Азийн хувилбар хийвэл үүнээс ч илүү сонирхолтой болох байх гэж хариулж байлаа. “Physical: Asia”-г бүтээх албан ёсны шийдвэр гарсны дараа Монголын тал сайн өрсөлдөгч болж чадах тамирчдыг санал болгож, тусалсан. Бусад улсын тамирчид Монголчуудын багаас их эмээсэн. Тэд үнэхээр сүрдэм байсан” хэмээн ярьжээ.

Тэрээр Ази хүмүүс жижиг, сул биетэй гэх хандлагыг эвдэхийг хүссэн бөгөөд баг бүрийг тухайн улсын “уламжлалт спортын домог” тамирчнаар төв болгож, дараа нь тэнцвэртэй бүтэцтэй баг бүрдүүлэхийг зорьсон гэв.

Тэгвэл Өнөөдөр буюу 2025.11.11-нд шоуны 7–9 дүгээр анги цацагдах аж.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.