"МӨНХӨД ГЭРЭЛТЭХ ДИВААЖИН" бүжгэн жүжиг

"МӨНХӨД ГЭРЭЛТЭХ ДИВААЖИН" бүжгэн жүжиг

Монголын шашин болон төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140-н жилийн ойд зориулсан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, Тоб нобль тур ХХК, Дилав хутагт сан хамтран "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийг туурвиж үзэгчдийн хүртээл болгож байна.

Уг уран бүтээлийг Завхан аймгийн Яруу сумын харьяат Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүр зохиолыг бичиж, найруулагч, бүжиг дэглэгчээр Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг нар ажиллав.

Урд төрөл хийгээд нэгэн насны амьдрал, хойчийн үйл, үйлсээ ном эрдэм, дотоод сэтгэлийн агаартай цаглашгүй их эрчмээр холбож уул ус, нутаг орон,учрах энэрэхүйн гэрэл шалтгаан, сав шим ертөнцийг танин мэдэхийн нууцад нэвтрэх нь зөвхөн ухаант хүмүүний сэтгэл зүрхний гүн чандын ухамсар хийгээд увдислаг их хүч мөн болохыг харуулахыг эрмэлзсэн болно.
Нэгэн насны бие махбодоос илүү учир утгын гүн гүнзгий хэлхээ болоод холбоо, төрсөн нутаг, төөрөг тавилантай салшгүй өнөд оршиж байдгийг "МӨНХИЙН ГЭРЭЛТ ДИВААЖИН" хэмээн зурагласан болно.


Дүрүүдэд:

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.