Netflix-ийн алдарт Physical:asia шоунд оролцсон Монголын баг дэд байр эзэллээ
Netflix болон Өмнөд Солонгос улсын хамтын бүтээл Physical:Asia шоуны төгсгөлийн дугаарууд өчигдөр /2025.11.18/ цацагдаж, ялагчид тодорлоо. Уг тэмцээнд Өмнөд Солонгос, Австрали, Япон, Монгол, Турк, Индонез, Тайланд, Филиппиний баг тамирчид оролцсон юм. Баг тус бүр 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр хурд хүч, ухаан, тэсвэр тэвчээрээ сорин, нийт 6 тэмцээнд өрсөлджээ.
Тэгвэл финалын шатанд 4 улсын баг шалгарч улмаар Өмнөд Солонгосын баг түрүүлж, Монгол Улсын баг тамирчид дэд байр эзэлжээ. "Physical Asia" шоунд эх орноо төлөөлөн оролцсон Монголын баг тамирчдад халуун баяр хүргэе.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.