Алтан партнер Б.Алтанжаргал, Б.Батцэцэглэн нарын дебют 21 аймгийн дараа Улаанбаатарт

Алтан партнер Б.Алтанжаргал, Б.Батцэцэглэн нарын дебют 21 аймгийн дараа Улаанбаатарт

Үйлэнд уран, үгэнд цэцэн, ардын язгуур урлагийн тод од Б.Батцэцэглэн энэ оны онцлох уран бүтээлчийн тоонд зүй ёсоор багтана. Одоогоос 8 жилийн өмнө МУГЖ Б.Батболд багшийн удирдлага дор уртын дуучны мэргэжлээр суралцаж, төгссөн түүний хувьд 2025 он аз од нь гийсэн, урлагийн бүтээлээр арвин байв.

Тухайлбал ардын болон уртын дууг орчин цагийн хэв маягтай хослуулж, ховорхон авьяасаараа гайхуулсаар МУГЖ цол тэмдгээр шагнуулсан бол таван жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр шингэсэн “Үлэмжийн чанар” пянзаа номтойгоо хамт өлгийдөн авсан. Удалгүй алтан партнер гэгдэж буй дуучин Б.Алтанжаргалтай хамт 21 аймгаар аялан тоглолтоо хийснээр түүний ардын урлаг дахь нэр хүнд, зэрэг зиндаа хаана явж байгааг илтгээд авлаа.

content 3234 517407340 1290267175

Ялдам ааль, үзэсгэлэнт төрхтэй Б.Батцэцэглэнгийн энэ оны бас нэгэн том даваа маргааш болох гэж байна. Ардын дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Есөн эрдэнийн орон” тоглолтоо Бөхийн өргөөнд ердөө ганц удаа тоглох нь ээ. Уртын дууны төгс хоршил, утга уянгатай бүхнийг түгээж яваа дуучдадаа тоглолтод нь ажилт хүсье.

content 3234 Алтан партнер Б

content 3234 9 erdene stand 4JfUF

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.