Танилц: Дэлхийн стандарт жишиг түвшинд үйлчлүүлэгчдэдээ чанартай, баталгаатай, шуурхай эмчилгээ, үйлчилгээг хүргэж буй Интермед эмнэлэг нь JCI баталгаажсан гуравдугаар шатлалын цор ганц хувийн эмнэлэг

Танилц: Дэлхийн стандарт жишиг түвшинд үйлчлүүлэгчдэдээ чанартай, баталгаатай, шуурхай эмчилгээ, үйлчилгээг хүргэж буй Интермед эмнэлэг нь JCI баталгаажсан гуравдугаар шатлалын цор ганц хувийн эмнэлэг

Дэлхийн стандарт жишиг түвшинд үйлчлүүлэгчдэдээ чанартай, баталгаатай, шуурхай эмчилгээ, үйлчилгээг хүргэж буй Интермед эмнэлэг олон улсын эрүүл мэндийн чанар, аюулгүй байдлын хамгийн нэр хүндтэй шалгуурын нэг болох JCI магадлан итгэмжлэлийг 4 дэх удаагаа амжилттай авсан гуравдугаар шатлалын Монголын ганц эмнэлэг юм. Ингэснээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны эмнэлэг гэгдэх болсон тус эмнэлэг 178 эмч, 320 сувилагч, нийт 750 ажилтантайгаар 11 дэх жилдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

content 3235 in3 copy

content 3235 11 copy

Эмчилгээ, оношилгоондоо олон улсын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашигладаг нь тус эмнэлгийн эмч нарын бахархал байдаг байна. Тухайлбал, Дурангийн тасаг нь ходоод, хоол боловсруулах эрхтэн системийн дурангийн шинжилгээ болон хагалгааг дэлхийн стандарт түвшинд хийдэг байна.

content 3235 6

-Зүрхний титэм судасны компьютер ангиографийн аппарат цөөн эмнэлэгт байдгийн нэг нь Интермедийнх-

content 3235 4 copy

Энэ бол Интермед эмнэлгийн шинжилгээний лаборатори. Бүх төрлийн шинжилгээг хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжөөр хийхээс гадна үндэсний хэмжээнд бусад улсын болон хувийн эмнэлгүүдийн лабораториудын Цусны ерөнхий шинжилгээний гадаад хяналтыг хийх эрхийг 2024 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар авч байжээ.

Түүнчлэн хүүхдийн унтуулгатай MRI шинжилгээг зөвхөн эдний эмнэлэг хийхээс гадна зүрхний титэм судасны компьютер ангиографийн аппарат цөөн эмнэлэгт байдгийн нэг нь мөн л Интермедийнх аж.

-Яаралтай тусламж, MRI аппарат, шинжилгээний тасаг гурав амралтгүй 365 хоног, 24 цаг тасралтгүй ажилладаг-

content 3235 5 copy

Тус эмнэлгийн бас нэг давуу тал нь дээвэр дээрээ нисэх онгоцны буух, хөөрөх хэсэгтэй. Энэ нь амь насны заалттай, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үед нэн чухал байдаг байна. Энэ мэтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ОУ-ын стандарт түвшинд үзүүлж буй Интермед эмнэлгийн Яаралтай тусламж, MRI аппарат, шинжилгээний тасаг гурав баяр наадам, цагаан сар, амралтын өдрүүдэд ч амрахгүй 365 хоног, 24 цаг тасралтгүй ажилладаг байна.

content 3235 in copy

content 3235 2 copy

content 3235 8 copy

content 3235 1 copy

content 3235 3 copy

content 3235 9 copy

content 3235 10 copy

content 3235 in2 copy

content 3235 in4 copy

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.