МУГЖ Д.Оюунтүлхүүр “Зүүдний Аялгуу" Live Concert энэ сарын 29нд болно
МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүр Япон улсад 35 жил ажиллаж, амьдрах хугацаанд хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монголын түүх соёл, зан заншлыг өөрийн уран бүтээл, хандивын тоглолтуудаараа дамжуулан Япон төдийгүй гадаад орнуудад сурталчлан хүргэж байгаа уран бүтээлч юм.
"Зүүдний аялгуу" тоглолт нь түүний уран бүтээлийн замналын дурсамжит үдэш, хит дуунууд, эгшигт аялгуу, орчин үеийн хөгжмийн гайхамшиг, соёлын солилцоог нэгэн тайзанд нэгтгэсэн баяр, талархал, сэтгэлийн баяр билээ. Урилгаар СТА, дуучин А.Хаянхярваа оролцож, "Зүүдний учрал" дуугаа хамтдаа дуулна.
Хаана: Соёлын төв өргөө
Хэзээ: 2025.11.29 Цахим тасалбарыг: https://ticket.mn/event/2769
Биет тасалбарыг: Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/ Shangri la mall B1 давхар М trip Emart 4 салбарууд
/Хэрэглэгчийн үйлчилгээний төв/

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.