Дуучин Hwasa-гийн“Good goodbye” дуу 50 сая үзэлтийг давлаа
БНСУ-ын дуучин Hwasa-гийн дуулсан “Good goodbye” дуу сүүлийн үеийн хит дууны нэгээр шалгарлаа. Уг дууны клип юүтүб сувагт 50 сая үзэлтийг давжээ. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 19-д болсон “Цэнхэр луун 46” кино наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр Hwasa“Good goodbye” дуугаа дуулсан. Тухайн үед жүжигчин Пак Чон Минтэй хамтарсан үзүүлбэр олны анхаарлыг илүү татаж, “Good goodbye” дууг алдаршихад хүргэжээ.
Дуучин Hwasa-гийн “Good goodbye” дуу өнгөрөгч арваннэгдүгээр сарын 15-д цацагдсан. Харин уг дууны продюсероор дуучин PSY буюу алдарт “Ганнам стайл” дууны эзэн аж. Уг дууг ирэх оны гуравдугаар сард цацах байсан ч өнгөрөгч сард олны хүртээл болгож, энэ долоо хоногт youtube сувагт 54 сая үзэлтийг давлаа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.