Увс-УБ руу зорчиж явсан автобусанд жирэмсэн эх амаржиж, жолооч нар эх барьж авчээ

Увс-УБ руу зорчиж явсан автобусанд жирэмсэн эх амаржиж, жолооч нар эх барьж авчээ

“Түмэнд нээлттэй хязгаарынхан” ХХК-ийн Увс-Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автобус Завхан аймгийн Их-Уул сумыг өнгөрч байхад 29 настай жирэмсэн эх өвдөлт өгч, амаржих үйл явц эхэлжээ.

Автобусны жолооч н.Чагнаа, н.Галбадрах нарын жолоодож явсан 44 зорчигчтой тус автобус замын хажуу руу зогсож жолооч болон зорчигч нар хамтран эх барьж авсан байна.

Шөнийн 01.10 цагт 3,2 кг жинтэй охин мэндэлж эх, хүүхдийг Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэсэн байна. Эх хүүхдийн биеийн байдал сайн, эмч нар хяналтдаа авчээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сард “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн автобусанд мөн хүүхэд мэндэлж байсан. Яаралтай үед шуурхай арга хэмжээ авсан жолооч болон зорчигч нарт халуун баяр хүргэе. Мөн Авто тээврийн үндэсний төвөөс эсэн мэнд амаржсан эх охин хоёрыг 18 нас хүртэл хүссэн үедээ орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.