Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР нэмэгдэнэ

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор инфляцтай уялдуулж, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон билээ. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс дараах байдлаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх юм. Тухайлбал,

-Төрийн бүх албан хаагчдын цалин 10 хувиар,

-Нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.

-Суманд ажиллаж байгаа ТӨРИЙН ЗАХИРГААНЫ болон ҮЙЛЧИЛГЭЭНИЙ бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар,

-Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

-Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

-Тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

-Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлнэ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.