Энэ зун хэт богино, хэт урт даашинз, унтлагын хувцастай намирна

Энэ зун хэт богино, хэт урт даашинз, унтлагын хувцастай намирна

Загварын мэргэжлийнхний дунд “үндсэн доод хэмжээ” гэсэн албан бус стандарт бий. Энэ нь үнэндээ бол загварын үзүүлбэр, шоугаар танилцуулах шинэлэг хийгээд зоригтой өөрчлөлтүүд, тансаг, чамин байдлыг энгийнээр тултал харуулах “дээд хязгаар” юм.

Дэлхийн загварын томчууд 2026 оны хавар, зуны трендүүдээ танилцуулаад эхэллээ. Өнгөрсөн жилийнх шиг энгийн хэрнээ элдэв унжиж, санжсан зүйлгүй, олон нугалаасыг халсан загварууд голчилжээ. Үнэндээ бол тансаг зэрэглэлийн барааны чанар сүүлийн жилүүдэд хурдацтай буурч байгаа ч үнэ нь яг эсрэг чиглэлд байгаа нь жирийн иргэд энгийн рүү хошуурах бас нэгэн шалтгаан болж байгаа юм.

Энэ онд хувцасны загварын чиг хандлага “хаашаа хөдөлж” байгааг “The Blueprint” сэтгүүлийн загварын редакторын тоймоос “базаж”, товч хүргэе. Энэ нь 2014 оноос цахим хэлбэрээр гарч эхэлсэн, урлаг, гоо сайхан, орчин үеийн амьдрахуйн соёлын талаар дагнадаг сэтгүүл бөгөөд Мет гала /Нью-Йоркийн Метрополитанд жил бүр зохион байгуулдаг, загварын салбарын хамгийн нэр хүндтэй, хандив цуглуулах арга хэмжээ/, Оскар, Грэмми зэрэг арга хэмжээг тогтмол “дурандаж” анализаа танилцуулдаг.

Дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч гол төлөөллүүдүүдийн энэ жилийн  хавар/зуны цуглуулгууд нэлээд минимал хэв маягтай байна. Нарийн төвөгтэй, тансаг хэв маягийг чухалчилдаг түвшнийхөн ч энэ зүгт салхилах төлөвтэй. Өнгөрсөн оны хувьд ч ийм байсныг шинэ жилийн загваруудаас харж болно. 2025 онд Миуччиа Прадагаас санаа авсан дизайнерууд богино ханцуйтай цамц гэгддэг энгийн сүлжмэл футболкоор баярын нүсэр зардлаа хэмнэх санаачилгаар давлагаалсан нь дэлхий нийтэд сайн жишиг байлаа. Гол нь үүнийг бага зэрэг чамин харагдуулах чулуу, цэцэг эсвэл сувдаар чимэглэх нь чухал.

“The Guardian” сонины загварын редактор Хлоя Макдоннелл “Үдэшлэгт зориулж футболкоо тайлдаг. Гэхдээ энэ удаа үдэшлэгийн улиралд дүрэм журмаас үл хамаарах зүйл болж байна, олны танилууд, алдартнууд футболкийг сонгожээ” гэжээ. Раф Симонс болон Миуччиа Прада нар энэхүү сүлжмэл хувцасны "коктейль"-ийг анх урлаж, танилцуулсан. Тэд 2025/2026 оны намар/өвлийн “Prada” шоунд энгэрийн энгэртэй футболкийн цуглуулгаа үзүүлсэн.

content 3598 0e8ff2f4fcaec5aeee6c

content 3598 040ce9e49be799215143

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт танилцуулсан  2026 оны хавар/зуны улирлын үзүүлбэрт оролцсон 30 гаруй брэндийн трэнд загвараас харахад ирэх зун хэт богино даашинз, өргөн бүс эрэлттэй байх нь. Цээжийг богино харагдуулах арга. Түүнчлэн унтлагын хувцас шөнөөс гадна өдрийн ч хувцас болох бөгөөд гэрийн халат ч чухалд тооцогдох нь, яг хэдэн жилийн өмнөх шиг. “Dolce & Gabbana” үүний тод жишээг үзүүллээ.

content 3598 d9a4d1de834ac44c5dd1

content 3598 68a4733f3748acf10ff1

content 3598 edc8aa9d74533771dd04

content 3598 d8e028038da3c7b4fef0

2026 оны хавар/зуны улирлын хамгийн богино даашинзыг Хлое үзүүлсэн.  Прада, Ходакова, Живенчи нар ч гуя далдлахгүй даашинзуудаа танилцуусан. Ийм хэмжээ нь дангаараа гайхалтай эффект үүсгэдэг тул Сара Бертон, Виктория Бекхэм нарын дизайнер ийм даашинзыг  элдэв чимэглэлгүй өмсөхийг зөвлөж байна.

content 3598 f2af5e490bc2013512ce

content 3598 0ae89194e48bdd5c24bc

content 3598 784ba0913f494a110563

Гэхдээ энэ зун урт энгийн даашинз халаагаа өгөхгүй гэдгийг Шанель харууллаа

content 3598 FSH 1759838907447 sp

Мэдээж энгийн хэрнээ танс агхарагдах нь чухал учраас зуныг мөнхлөөд цэцгүүдээр чимэглэх нь гойд харагдуулах нь ээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.