Жош О'Коннор “Диор”-ын шинэ нүүр царайгаар тодорлоо

Жош О'Коннор “Диор”-ын шинэ нүүр царайгаар тодорлоо

Британийн жүжигчин, “Netflix”-ийн "Титэм" цувралын хунтайж Чарльзын дүрээр алдартай, “Алтан бөмбөрцөг”-ийн эрэгтэй шилдэг жүжигчний шагналт  Жош О'Коннор загварын салбарынхны анхаарлыг гойд татдаг нэгэн. Түүнийг “Диор”-ын  шинэ брэндийн амбассадор буюу нүүр царайгаар сонгожээ. Ингэснээр тэрбээр  хөлбөмбөгийн домогт Килиан Мбаппегийн хамт тус брэндийн дипломат хэв маягийг илтгэдэг корпуст багтав. “Жонатан Андерсоны цуглуулгын шинэ амбассадораар сонгогдсондоо баяртай байна" гэж хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн тэрбээр 2025 оны 6-р сард “Диор”-ын Бүтээлч захирлаар томилогдсон, дизайнер Жонатан Андерсонтой 2017 оноос хамтран ажиллаж буй.

content 3604 873e25fca0f2d1fab11f

О'Коннорын талаар “Диор”-ын удирдлага "Жош О'Коннор нь орчин үеийн “Диор”-ын хэв маягтай төгс зохицсон эрэгтэйлэг дэгжин байдлын өвөрмөц, маргаангүй илэрхийлэл" гэж тодотгожээ.

Өмнө нь тэрбээр “Loewe” брэндийн нүүр царай болж байв.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.