83 дахь удаагийн "Алтан Бөмбөрцөг" наадмаар алдартай одууд Giorgio Armani-гаар гоёжээ

83 дахь удаагийн "Алтан Бөмбөрцөг" наадмаар алдартай одууд Giorgio Armani-гаар гоёжээ

Кино, телевизийн салбарын шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотод болж өнгөрлөө. Нэр хүнд, цар хүрээгээрээ “Оскар”-ын дараа ордог уг наадмаар Холливудын алдарт одууд улаан хивсний ёслол, after party гээд өөрсдийн сонгосон хувцас, загвараа гайхуулдаг нь мэдээж. Энэ удаагийн наадмаар одод ихэвчлэн классик хар өнгийг сонгосон нь олны анхаарлыг татав.

Тэр дундаа дэлхийд алдартай од Жулиа Робертс өөрт нь тусгайлан урласан Giorgio Armani Privé-гийн урт хар даашинзаар гоёжээ. Түүний нөхөр Дэниел Модер мөн Giorgio Armani-гийн хувцсыг сонгосон байна. Түүнчлэн жүжигчин Жорж Клуни Giorgio Armani, жүжигчин Бенисио дель Торо Giorgio Armani Made to Measure смокинг өмссөн бол жүжигчин Шон Пенн Giorgio Armani хослолоор гоёсон байна.

content 3606 615071662 9011168057

Giorgio Armani бол улаан хивсний загварыг тодорхойлдог гол брэндүүдийн нэг бөгөөд Оскар, Алтан Бөмбөрцөг, Каннын кино наадам зэрэг арга хэмжээнд дэлхийн алдартнууд тогтмол сонгодог брэнд гэдгээрээ зартай. Илүү чамин чимэглэлгүй ч нарийн гар ажиллагаар хийгдсэн дээд зэрэглэлийн материалтай гэдгээрээ алдаршсан төдийгүй аль ч цаг үе, загварын чиг хандлагаас үл хамаарах сонгодог стильтэй гэдгээрээ дэлхий дахинаа нэр хүндтэй брэнд юм. 

content 3606 615701366 9011168090

content 3606 615210198 9011168324

content 3606 615506275 9011168790

content 3606 615765495 9011168957

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.