16, 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноолоо
Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр /2026.01.23/ 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал боллоо.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Дагвадоржид 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн, насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон гэх зүйл заалтаар бүх насаар нь хорих ял оноолоо. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар болон насанд хүрээгүй гэх шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Шүүхээс 468,086,109 төгрөгийг Ц.Дагвадоржоос гаргуулж, Үүнээс 256,088,276 төгрөгийг 16 настай охин буюу амь хохирогч Ч.Шинэсарангийн хууль ёсны төлөөлөгч болох ээж Г.Отгонтуяад, Мөн 205,705,092 төгрөгийг 32 настай эмэгтэй буюу амь хохирогч н.Золжаргалын хууль ёсны төлөөлөгч болох н.Золзаяад тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хэргийн тухай эргэн сануулбал, 2024 оны зургаадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.