Хайрын гал дүрэлзсэн “Single’s Inferno 5” шоуны сонирхолтой баримтууд

Хайрын гал дүрэлзсэн “Single’s Inferno 5” шоуны сонирхолтой баримтууд

Netflix-ийн алдартай болзооны реалити шоу Single’s Inferno тав дахь улиралдаа эргэж ирлээ. Энэ улирал нь өмнөх хэсгүүдээсээ илүү хөгжилтэй, гүн гүнзгий мэдрэмж төрүүлээд зогсохгүй, салбар бүртээ авьяас, ур чадвараа харуулаад амжсан оролцогчидтой болж, олон үзэгчийн анхаарлыг татаад буй. 

Шоуны бүтэц ба шинэ улирлын онцлог

Single’s Inferno нь ганц бие залуусыг “Inferno” нэртэй алслагдсан арал дээр цуглуулдаг болзооны реалити шоу юм. Оролцогчид тэнд хоорондоо танилцаж, хайр дурлалын холбоо үүсгэснээр “Paradise” тансаг зочид буудалд очих эрх хүртдэг системтэй.

2026 оны 1-р сарын 20-нд Single’s Inferno-ийн 5-р улирал Netflix-т албан ёсоор гарч эхэлсэн бөгөөд зохион байгуулагчид энэ улирлыг хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, олон хүний харилцаа, гүнзгий мэдрэмжийг харуулсан гэж тодорхойлжээ.

Оролцогчид ба тэдний сонирхолтой баримтууд

Эмэгтэй оролцогчид

Park Hee-sun (2003)

Тэрээр өмнө нь Carnegie Mellon University-д Information Systems чиглэлээр суралцаж байсан, технологи, урлагийн мэдлэгтэй хамгийн залуу оролцогчдын нэг.

content 3730 11

Kim Go-eun (2000)

Miss Korea 2022 үзэсгэлэнгийн 2-р байрын эзэн, загвар өмсөгч бөгөөд Inha Technical College-д суралцжээ. Түүнийг БНСУ-ын алдарт G Dragon-той үерхэж байсан талаарх мэдээлэл цацагдаж байсан ч, тухайн үед найзууд гэх тайлбар гаргаж байжээ. 

content 3730 794278946

content 3730 509360222 7132149281

Ham Ye-jin (1996)

Freelance сурвалжлагч, заримдаа esports эвентүүдийн хөтлөгч.

content 3730 article 202612014030

Kim Min-gee (1996)

БНСУ-ын үндэсний спортоор 400 метрийн гүйцэтгэгч, спортын тэмцээнд тэргүүн байр байнга эзэлдэг туршлагатай, алдартай тамирчин.

content 3730 Who Is Kim Min ji Si

content 3730 exclusive track and

Choi Mina Sue (1999)

Miss Earth 2022 титэм эзэмшигч, Netflix-ийн шоу эхлэхээс өмнө олон улсын гоо сайхны тэмцээнд түрүүлж байсан (энэ нь түүхэнд анхдагч корея эмэгтэй тэргүүн). Чой Мина Сү нь Австралид төрсөн бөгөөд АНУ-ын University of Illinois-ыг төгссөн төдийгүй олон улсын оюуны болон гоо сайхны олны танил хүн юм.

content 3730 mina sue choi single

content 3730 exclusive mina sue c

Эрэгтэй оролцогчид

Youn Hyun-jae (1999)

Тэрээр "Mister Global Korea 2024" тэмцээний аваргын титэмтэй тамирчин нэгэн. Өөрийгөө илэн далангүй сэтгэлтэй, хайртай хүнээ үргэлж эрж хайх зорилготой гэж тодорхойлдог нь түүнийг эл шоунд оролцож, өөрийгөө сориход хүргэжээ. 

content 3730 Singles Inferno Seas

Song Seung-il (2001)

Тэрээр 25 настай, jiu-jitsu спортоор хичээллэдэг тамирчин залуу. Өвөрмөц, царайлаг төрхтэй түүнийг шоуны эмэгтэй оролцогчид ээлж дараалан болзоонд урьж, хамгийн олон болзоонд явсан залуугаар тодроод байна. 

content 3730 цуцуц

content 3730 ббө

Kim Jae-jin (1998)

Бүжгийн багш мэргэжилтэй, контенпрари төрлөөр бүжиглэдэг түүний хувьд хөгжилтэй, халамжтай залуу гэдгээрээ эмэгтэй оролцогчдын сонирхлыг татаад буй. 

content 3730 Kim Jae jin  1024x60

Woo Sung-min (1996)

Өдгөө 30 настай оролцогч Вү Сун Мин эцэг эхийнхээ бизнес болох нүдний шилний дэлгүүрийг өвлөн авч, ажиллуулдаг байна. 

content 3730 Woo Sung min singles

Lim Su-bin (2002)

Жүжигчин Сун Жүн Гитэй төстэй гэгдээд байгаа оролцогч Лим Сү Бин өмнө нь бейсболоор 10 жил хичээллэж байжээ. Бэртлийн улмаас спортоо орхисон тэрээр одоо фото моделиор ажилладаг байна. 

content 3730 1 55

content 3730 шрш

Samuel Lee (2000)

АНУ-д амьдардаг, англи, солонгос хэлтэй, сайхан харилцаатай залуу гэгдээд буй оролцогч Ли Самуел. Түүнийг найз бүсгүйгээ хуурч тэмцээнд оролцсон гэх мэдээлэл тараад байгаа аж. 

content 3730 gfgfg

Энэ улирал нь зөвхөн хайр дурлалын эрэлд бус, оролцогчдын бодит сэтгэл зүрх, үнэн дүр төрхийг харуулах гэж зорьжээ. Шоу нэвтрүүлгийн эхний дугаар 1-р сарын 20-нд цацагдсан бол сүүлийн ангиуд нь 2-р сарын 10-нд Netflix-ээр гарснаар өндөрлөж аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.