"Бүх одод"-ын барилдаанд жүжигчин Амгаа, дуучин Д.Намсрайноров, модель С.Эрдэнэцогт нар оролцоно

"Бүх одод"-ын барилдаанд жүжигчин Амгаа, дуучин Д.Намсрайноров, модель С.Эрдэнэцогт нар оролцоно

Үндэсний алтан цомын “Бүх оддын барилдаан”-д оролцох 14 бөх өчигдөр /2024.03.11/ хоёр багт хуваагдсан билээ. 

Даян аварга Н.Батсуурийн багийг улсын гарди Д.Рагчаа дасгалжуулах бөгөөд бүрэлдэхүүнд нь улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ.

Тэгвэл улсын аварга П.Бүрэнтөгсийн багт аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгожээ.

Энэ үеэр урлаг, спортынхноос бүрдсэн холимог оддын барилдаан зохион байгуулагдана.

Уг  барилдаанд  урлаг, спортоор олны танил болсон арван хүн тав таваараа хоёр баг болж, хуваагдсан юм. Багуудыг үзэгчдээс хамгийн олон санал авсан улсын аварга О.Хангай, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар дасгалжуулна.

content 382 Бүх оддын барилдаанд

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.