"The MongolZ" энэ сарын 17-нд эхлэх "CS2"-ын ДАШТ-д оролцоно
Энэ сарын 17-нд "CS2"-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Данийн нийслэл Копенхагенд эхэлнэ.
Дэлхийн шилдэг 24 баг оролцох уг тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцоно.
The MongolZ "Opening Stage" шатнаас тоглох бөгөөд эхний тоглолтоо Туркийн "Eternal Fire" багийн эсрэг 17-ны 20:00 цагаас хийнэ. Тус шатанд 16 баг Швейцар системээр тоглох бөгөөд дараагийн шатанд шалгарах эсвэл хасагдах эсэхийг шийдэх тоглолтууд BO3 бусад нь BO1 журмаар зохиогдоно.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.