The Mongolz 23 дахь улирлын "ESL Pro League"-ийн тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ
The MongolZ баг өнөөдөр /2025.03.06/ ESL Pro League Season 23 тэмцээний хоёрдугаар шатны тоглолтоо эхлүүлнэ.
Counter‑Strike 2 (CS2) төрлийн дэлхийн нэр хүндтэй лигүүдийн нэг болох ESL Pro League-ийн 23 дахь улирлын хоёрдугаар шат гуравдугаар сарын 6-нд эхэлж байна. Энэ шатанд эхний шатнаас шалгарсан найман баг дээр урилгаар оролцож буй найман баг нэгдэж, нийт 16 баг аваргын төлөө өрсөлдөх юм.
Монголын The MongolZ баг эхний тоглолтоо өнөөдөр 23:30 цагаас Бразилын paiN Gaming багийн эсрэг хийхээр товлогджээ.
Хоёр баг өмнө нь PGL Cluj-Napoca 2026 тэмцээний үеэр учраа таарахад Монголын баг 2:1-ийн харьцаатай ялалт байгуулж байсан. Нийт учраа таарсан долоон тоглолтын тавд нь The MongolZ ялалт байгуулсан статистиктай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.