"The MongolZ" Мэйжорийн дараагийн тоглолтоо Оросын багийн эсрэг хийнэ

"The MongolZ" Мэйжорийн дараагийн тоглолтоо Оросын багийн эсрэг хийнэ

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенхаген хотноо өчигдөр /2024.03.17/ эхэллээ.

1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож буй. 

"The MongolZ" эхний тоглолтоо Туркийн "Eternal Fire" багтай хийж, 6-13 гэсэн харьцаатай хожигдсон. Улмаар дараагийн тоглолтдоо Данийн "ESCSTATIC" тэнцүүхэн өрсөлдөөний төгсгөлд 10-13 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн.

Тэгвэл "The MongolZ" багийг дараагийн тоглолтод Оросын "AMKAL" баг хүлээж байна. Өнөөдөр 22.00 цагаас эхлэх уг тоглолтод тэд хожигдох эрхгүй. Энэ тоглолтоор хожигдсон баг нь гэртээ харих бол хожсон нь дахин тоглолт хийнэ.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.