The Mongolz баг өнөөдөр "BLAST Open Rotterdam" тэмцээний плей-оффын тоглолтоо эхэлнэ
The Mongolz баг өнөөдөр "BLAST Open Rotterdam" тэмцээний плей-оффын тоглолтоо эхэлнэ. Тэд хэсгийн шатанд "Spirit"-ийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, плей-оффын эрхээ авсан юм. Тэгвэл плэй-оффын тоглолтоо 22:00 цагаас "Aurora" багийн эсрэг хийнэ. Сүүлийн хоёр тэмцээнд Монголын багийн дасгалжуулагч "maaRaa" хүндэтгэх шалтгааны улмаас оролцоогүй, алсын зайнаас удирдаж яваа. Тэгсэн ч багийн тамирчдын хувьд гайхалтай тоглолт үзүүлсээр буй нь сэтгэл зүй, бэлтгэл нь хэр сайжирсныг харуулж буй биз.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.