Б.Жаргалан: Туулын хурдны замыг анх аав санаачилж байсан нь үнэн. Аав бид хоёр Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнд нэгдэж байгаа

Б.Жаргалан: Туулын хурдны замыг анх аав санаачилж байсан нь үнэн. Аав бид хоёр Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнд нэгдэж байгаа

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туул голоо хамгаалах хөдөлгөөнд нэгдэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ. 

Тэрбээр "Туулын хурдны замыг анх аав санаачилж байсан нь үнэн. Гэвч Ардчилсан намын аливаа дэвшилтэт санал санаачилгыг тэд тээр хойно өлгөж авахдаа анхны концепцийг нь гажуудуулж, авлигажуулж, бүхэлд нь үрэн таран хийдгийн яруу тод жишээ Туулын хурдны зам болж байна. Голын хойд эргийн дагуу далангаар явах байсан төлөвлөлтийг 2,574 бетонон багана бүхий гүүрэн зам болгож өөрчилснөөр төслийн байгаль экологийн эрсдэл болон өртөг эрс нэмэгджээ. Тийм ч учраас аав бид хоёр Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнд нэгдэж байгаа.

Миний аав Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажилласан 2 жилийн хугацаандаа зөвхөн зам тээврийн салбарт гэхэд хотын гудамж, уулзваруудыг өргөтгөх, гэр хорооллыг гудамжжуулах, хот төлөвлөлтийг эрс шинэчлэх “Гудамж” төслийг санаачлаад зогсохгүй аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон 2,000 гаруй км автозам тавьсан байдаг. Тухайн үед МАН жинхэнэ жадлан эсэргүүцэж байсан билээ." гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.