"The MongolZ" баг Оросын багийг буулган авч, Мэйжорын аялалаа үргэлжүүлж байна
"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенхаген хотноо эхэлсэн. 1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож буй.
Тэд өчигдөр /2024.03.18/ Оросын "AMKAL" багийн эсрэг гурав дахь тоглолтоо хийсэн. Улмаар "The MongolZ" баг шийдвэрлэх тоглолт дээр 13-10 гэсэн харьцаатай хожиж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр болов.
Өнөөдөр тэд 20:00 цагаас Хятадын "Lynn Vision" багтай тоглох юм. Хожсон баг нь тэмцээнээ үргэлжлүүлэх бол хожигдсон нь нутаг буцна.
Сонирхуулахад, дээрх хоёр баг Ази тивийг төлөөлж буй. Өмнө нь Азидаа олон удаа учраа таарсан бөгөөд сүүлийн гурван тоглолтод "The MongolZ" ялж байжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.