Бооёогийн эзэн суух Хүүхэд, залуучуудын театр энэ долоо хоногт нээлтээ хийнэ

Бооёогийн эзэн суух Хүүхэд, залуучуудын театр энэ долоо хоногт нээлтээ хийнэ

Хамгийн том эмнэлэг, авто вокзал тэргүүтэй нүсэр бүтээн байгуулалтууд цөм Сонгинохайрхан дүүрэгт цогцолжээ. Энэ удаад Хүүхэд, залуучуудын шинэ театр ашиглалтад орж, мөн л их хөлд дарагдах нь. 1997 оноос хойш хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвиагүй уг театр энэ сард нээлтээ хийх гэнэ.  Ингэхдээ тус театрт МУГЖ Н.Ариунболд эзэн сууна гэнэ лээ.

Түүнийг эл албанд 2022 онд томилсон байдаг. Хошин урлагаар занималдсан тэрбээр улсын театрыг хэрхэн удирдах нь олны анхаарлыг татаад байна. Салбартаа хэдийнэ ахмадуудын эгнээнд шилжсэн түүнийг "алиа театр" болгочихгүй бол гэж урлагийнхан битүүхэндээ хүсэмжилж суугаа гэнэ лээ.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.