"The MongolZ" "ESL Pro League"-ийн эхний тоглолтдоо "Team Falcons"-ыг буулган авлаа
И-спортын "ESL"-ээс уламжлал болгон зохиодог, CS2-ын хамгийн том лигүүдийн нэг "ESL Pro League" эхэллээ. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг Мальта улсын Сент Жулианд өрсөлдөж байгаа юм. 19 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа ESL Pro League-т Ази тивийг төлөөлөн хоёр баг оролцож байгаа бол Монголын "The MongolZ" өчигдөр эхний тоглолтоо "Team Falcons" багтай хийлж 2-0 хожсон юм.
Ингэснээр дараагийн тоглолтоо өнөөдөр 22:30 цагаас "G2 Esports" багтай хийхээр болж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.