Амны салиа нь арилаагүй О.Батнайрамдал Лу.Гантөмөрийг дуэльд дуудахын учир
Л.Оюун-Эрдэнэ Эби ерөнхийлөгчид дайн зарласанаас хойш хурган кандидатууд том улстөрчтэй халзагнаж рейтингээ өсгөдөг пиарын арга моодонд орж буй юм байх. МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Лу.Гантөмөрийг дуэльд дуудсан нь чухамдаа ийм башир арга. Бусдаар МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга гэх албан сэтэр, БЗС-аас зээл аваад эргэн төлөөгүй гэх сөрөг имижээс өөр гайхуулах юмгүй бацаан гэжугаа.
Хэдийгээр Харвардын Бизнесийн Сургуулийн MBA-г төгссөн гэж өөрийгөө пиарддаг ч нэдэр дээрээ англи хэлнээс цааш боловсролсоод байх юмгүй, суурь кругозор муу, ядаж байхад харизмгүй хархүү “гэжугаа”. Ийм ч учраас үе үе хэн нэгэн рүү ноцож пиараа өсгөдөг. Энэ удаад харин АН-ын даргыг онилсон нь О.Батнайрамдалдаа бол ахадсан VS харагдах. Гээд яахав, дур эзнээ голохгүй юм даа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.