Өмгөөлөгч агсан Г.Батбаярын охин Б.Ариунзаяаг баривчлах санал хүргүүлжээ
Өмгөөлөгч агсан Г.Батбаярын охин Б.Ариунзаяаг баривчлах санал ирсэн ч аавынх нь үдэх ёслол таарсан тул хойшлуулаад байсан. Тэгвэл Б.Ариунзаяаг баривчлах санал прокурорын байгууллагаас шүүхэд дөрөвдүгээр сарын 30-нд иржээ.
Б.Ариунзаяа өмнө нь бусдын толгой дээр халуун кофе асгасан хэргээр шалгаж, шийтгэл авч байсан удаатай. Тухайлбал түүний хэрэгт холбогдох шүүх хурал 2022 онд болж, хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хилийн хориг тавьсан байдаг. Тэгвэл түүний хориг энэ сарын 10-нд дуусах байжээ. Харин өмнө нь оногдуулж байсан торгуулиа нөхөн төлснөөр түүний эл хэрэг хаагдсан байна. Гэвч хэрэг нь хаагдсан Б.Ариунзаяаг дахин баривчлах саналыг прокурорын газраас ирүүлсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. Хэргийг тодруулбал түүнийг шинэ хэргээр шалгаж, баривчлах санал хүргүүлсэн байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.