“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлэг II улирлаар дахин үзэгчдэд хүрнэ
Өмнөд Солонгосын "Single's inferno" шоу нэвтрүүлгээс санаа авсан Монголын "Тэнгисийн эрэг дээрх 24/7" реалити шоуны эхний улирал албан ёсоор дууслаа. Хосоо олох халуухан, залуухан залуучуудын сонирхолтой болзоо, ширүүхэн өрсөлдөөн, бие биенээ таньж мэдсэн нөхөрлөл, үнэ цэнийг мэдрүүлж чадсан тус шоуны од нь Мока буюу Б.Тэмүүлэн байв. Эхний дугаараас эхлэн эрэгтэй оролцогч бүрийн сонирхлыг татсаар нэвтрүүлгийн төгсгөлд Чинзог сонгон, гал тэргээ хөдлөхөөс өмнө амжиж буусан нь олныг алмайруулсан. Нийгмийн хар бараан мэдээлэл дунд гэгээ татуулж, сэтгэл баясган, өнгө нэмж байсан тус шоу дахин үргэлжлэхээ нэвтрүүлгийн төгсгөлд зарлалаа. Тэгвэл "Тэнгисийн эрэг дээрх 24/7" реалити шоу нэвтрүүлгийн II улирлын оролцогчдын нээлттэй сонгон шалгаруулалт ТУН УДАХГҮЙ зарлагдана гэнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.