“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны ХАМГИЙН, ХАМГИЙН нь хэн бэ

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны ХАМГИЙН, ХАМГИЙН нь хэн бэ

Халуухнаа барьж дийлэхгүй эрч хүчтэй, царайлаг залуусын оролцсон хосоо олох "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу романс дүүрэн болж өндөрлөв. Зүрхээ дагаж, мэдрэмждээ хөтлөгдөн эцсийн мөчид бие, биенээ олж чадсан Чинзо, Мока хоёрыг үзэн ядсан хүмүүс ч олноороо нэмэгдэв бололтой. Тэгвэл нас залуу ч хэдийнэ өөрсдийн карьер, орон зай, хэм хэмжүүрээ тогтоож чадсан эдгээр залуусын хамгийн, хамгийн нь хэн бэ. 

Хамгийн хөөрхөн Мока буюу Э.Тэмүүлэн. Шоуны эхний дугаараас авахуулан эрчүүдийн хүсэмжит бүсгүйгээр тодорч, хамгийн олон болзоонд явсан бүсгүй. Шинэ эрэгтэй оролцогч орж ирэх бүрийд Мока сонгогдсоор байв.

content 645 IMG 7464

Хамгийн шалиг Чинзо. Охидын дунд нэр хүндгүй мэт боловч хамгийн алдартай нь Б.Чинзориг. Заяа, Кико, М.Намуун гээд олон бүсгүйтэй романс үүсгээд амжсан тэрээр чимээгүй явсаар сайн найзынхаа хайртай бүсгүйг өөрийн болгож чадав аа гэж. Мэдрэмжээ сайн нууж, эцсийн мөчид зөв цагтаа гаргаж чадсан нь түүнийг баатар болгосон ч байж мэднэ.

content 645 431009143 7221334533

Хамгийн үнэнч, сайн залуу К.Анар. Аргагүй л хүнтэй үерхэж үзээгүй нь илэрхий гэнэн, итгэмтгий, бас хөлдүү залуу. Эхний дугаарт л Мокаг крашлаж явсаар эцсээ хүртэл түүнийг өөрийн болголоо гэж найдсан ч сайн залуудаа тонгоруулсан залуу.

content 645 429574458 6998929022

Хамгийн жаахан Эстер буюу Х.Хүслэн. 18 настай ч насандаа баймгүй хэрсүү ухаан түүнд бий. Баргийн залууг барааг нь харахгүй ялгаж, салгаад тохирох, тохирохгүйгээ шинжээд сурчихсан ямх охин.

content 645 428711295 6998929588

Хамгийн ухаантай нь Ихэрээ. МАНАН бүлэглэлийн толгойлогч хочтой болсон Б.Ихэрсувд оролцогчид дунд инфлюнсер байж, шоуны туршид тод нөлөөлөгч байж чадав. Том зүрх, том цээжтэйг ч хэлэх үү жинхэнэ өөрийнхөөрөө байж, бусдыгаа манлайлсаар шоуг өнгөтэй болгожээ.

content 645 429673723 7199478835

Хамгийн мэдрэмжтэй нь Суурь. Б.Батсуурь бол волейболын од, гадаадын шигшээд хоёр ч удаа уригдсан тамирчин залуу. Эмэгтэй хүнтэй хэрхэн харьцаж, яаж сэтгэлийг нь хөдөлгөхөө тэр сайн мэддэг нь шоунаас харагдсан. Ингэхэд аймгаас нь байрыг шийдчихсэн, удтал ганц бие явсан ч Хүслэнтэй хос болоод тэмцээнээ дуусгасан гэхээр юм, юмандаа авьяастай залуу юм гээч.

content 645 435297975 7434678679

Хамгийн ахмад нь М.Билгүүн. Гучин настнуудын төлөөлөл болж шоунд оролцсон М.Билгүүн хүүхнүүдийн хүсэмжит залуу. Чадахгүй зүйл гэж үгүй, боловсрол, мэдлэг, авьяас чадвар, ажилтай гээд өөлөх зүйлгүй Билгүүн хосгүй шоунаас хасагдсан ч хүүхнүүдийн дунд алдартай болж чадсан. Өдийд хосоо олоо байлгүй дээ.

content 645 3130

Хамгийн алиа нь Төрөө. Цагтаа модель Энэрэлтэй үерхэж байсан реппер залуу Б.Төрмөнх эрт хасагдсан ч энэ шоуны бас нэг од байж чадсан. Оролцогчдоо хөгжөөж, хөнгөн joke хийж, нууц өрөөний эзэн мэт байсаар гэртээ харьсан. Ийм нэг баялаг түүхтэй оролцогчидтой, нийгмийн хар бараан мэдээлэл дунд гэгээ татуулж, сэтгэл баясган, өнгө нэмж байсан тус шоу дахин үргэлжлэхээ нэвтрүүлгийн төгсгөлд зарласан. Дараагийн улиралд ямар оролцогчид орж, үзэгчдийг баясгах бол.

content 645 428690760 6998928422

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.