Дарханы замд дахин осол гарч, нэг хүний амь эрсдэж, хоёр хүн хүнд гэмтжээ

Дарханы замд дахин осол гарч, нэг хүний амь эрсдэж, хоёр хүн хүнд гэмтжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд "Урьхан" зоогийн газрын ойролцоо өчигдөр /2024.05.09/ зам тээврийн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус ослын улмаас "Тоёота" Приус маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг иргэн нас барж, хоёр иргэн гэмтсэн харамсалтай хэрэг болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн осол Улаанбаатар-Дархан чиглэлийн замд буюу Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт тавдугаар сарын 09-ны өдрийн өглөө үүрээр гарсан" гэсэн юм. Иймд иргэд та бүхнийг холын замд зорчихдоо автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг хүргэлээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.