"Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг “Монголын МИСТЕР 2024” тэмцээнд 4-р байр эзэлжээ

"Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг “Монголын МИСТЕР 2024” тэмцээнд 4-р байр эзэлжээ

"Маск" продакшны жүжигчин Ц.Ганзориг бодибилдингээр хичээллэж, тэмцээнд оролцжээ. Тухайлбал Ц.Ганзориг МБФХ-ноос зохион байгуулж байгаа 33 дахь удаагийн УАШТ “Монголын МИСТЕР 2024” тэмцээн болж, тус тэмцээний фитнес ангилалд дөрөвдүгээр байр эзэлжээ.

Өдгөө 43 настай Ц.Ганзориг 20 гаруй насны залуустай мөр зэрэгцэн, нэг тайзнаа гарсан тухайгаа цахи хуудастаа хуваалцжээ. 

Тэрээр " МБФХ 33 дахь удаагийн УАШТ “Монголын МИСТЕР 2024” тэмцээний /Фитнес ангилалд/ амжилттай оролцож 4р байранд орж өөрийгөө ялан дийллээ. 43-тай Ганзо нь 20 гаруй настай залуустай нэг тайзан дээр гарлаа.120 хоногт, 16 кг хасч 69 кгтай оролцлоо. Намайг хурцалж, урлаж, шаглаж өгсөн багш Saingerel Baterdene даа мөргөе. Ширхэг будаа, дусал усны үнэ цэнэ, тамирчин хүний асар их тэвчээр шалгуурыг мэдэрлээ. GAN Sports Center хамт олонд талархлаа. Gundee Zorigoo найздаа баярлалаа. Хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа. Энэ бол миний хувьд дөнгөж эхлэл…" гэжээ. 

content 663 МБФХ 33 дахь удаагий

content 663 441445528 1843108598

content 663 441890322 1843108596

content 663 426332799 1843108597

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.