Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг олимпын эрх олгох тэмцээнээ дуусгалаа
Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олимпын эрх олгох гурав дахь тэмцээн Унгарт хагас шигшээ шатны тоглолтуудаар үргэлжилж байна. Тус тэмцээнд эхний гурван байрт шалгарсан баг олимпын наадамд оролцох эрхтэй болох байсан.
Тэгвэл Монголын эрэгтэй шигшээ баг Францын багийн эсрэг тоглож, 20:21 онооны харьцаатай хожигдов. Үргэлжлүүлэн тэд хүрэл медалийн төлөө Польшийн шигшээ багийн эсрэг тоглож, нэмэлт цагт 20:22 онооны харьцаатайгаар дахин хожигдлоо. Ингэснээр манай улсын эрэгтэй шигшээ баг олимпын эрх авах тэмцээнээ өндөрлүүлж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.