Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир МАН-ын жагсаалтын 15 дугаарт бичигдэж байна

Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир МАН-ын жагсаалтын 15 дугаарт бичигдэж байна

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам, эвслүүд жагсаалт болон тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдээ эцэслэн тодруулсан. Тэгвэл МАН-ын хувьд намын жагсаалтад Засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүдийг багтаагаагүй нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл тус намын жагсаалтад Ерөнхийлөгчийн хоёр ч зөвлөх багтжээ. Тодруулбал, 15 дугаарт Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, 23 дугаарт Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар бичигдсэн байна.

Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очирын тухайд 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн.

1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.