Эверестийн оргилд амь эрсэдсэн уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалд зориулж мод тарьж байна
Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд гараад бууж явах үедээ харамсалтайгаар амь эрсэдсэн.
Тэд нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарч чадсан нь гар утсан дахь зураг, бичлэгээр баталгаажсан. Улмаар тэд зорилго, мөрөөдөлдөө хүрч чадсан нь тодорхой болсон. Харин буух замдаа, 400-500 метрийн зайд осолдсон байсныг 8К аврах багийнхан илрүүлсэн юм.
Сураггүй алга болж, улмаар нас барсан байдалтай олдсон Монголын хоёр уулчин эмгэнэлт хувь тавилантай учрахаасаа өмнө Эверестийн оргилд хүрсэн гэдгийг албаныхан баталсан юм.
Тэгвэл Эверестийн оргилд амь эрсэдсэн уулчин Ц.Өсөржаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалд зориулж өнөөдөр мод тарьж байна. Зуны эхэн сарын шинийн 15, Бурхан багшийн дүйчэн билэгт сайн өдөр талийгаачдын гэр бүл, уулын спорт сонирхогчид, хамт олон, найз нөхөд нь цуглан Баянзүрх дүүрэг дэх Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд 216 ширхэг мод тарьж байгаа аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.