Жүжигчин Г.Золзаяа, артист Roockie нар хоёр дахь хүүхдээ өлгийднө
Өөрөөсөө дүү залуутай ханилаж, эгчмэд эхнэрүүдийн тоог нэгээр нэмсэн жүжигчин Г.Золзаяа гурав дахь хүүхдээ өлгийдөн авах нь ээ.
Анхны амьдралаа “Фантастик” продакшны Б.Тамиртай эхлүүлж, охинтой болсон ч тэд удалгүй хоёр тийш болж, тус тусын амьдралаа хөөж эхэлсэн. Үүнээс хойш single mom гэж цоллуулж явсан Г.Золзаяа хоёр дахь амьдралынхаа ханиар реппер Roockie-г сонгосон. Зургаан насны зөрүүтэй хос хоёр одоогоос хоёр жилийн өмнө хүүтэй болж байв. Тэгвэл энэ удаад жүжигчин Г.Золзаяа луугийн ээж болохоо зарлалаа.
Уран бүтээлээсээ хөндийрсөн тэрээр өдгөө ээжүүдэд зориулсан брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж буй. Ийнхүү 35 настайдаа гурван хүүхдийн ээж болох нь.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.