Каннын кино наадмын дээд шагналыг "Anora" хүртлээ

Каннын кино наадмын дээд шагналыг "Anora" хүртлээ

Америкийн найруулагч Шон Бэйкерийн бүтээл "Anora" кино Каннын кино наадмын дээд шагнал болох "Алтан дал мод" шагналыг бямба гарагт  хүртлээ. Уг кинонд Оросын олигархын хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсон Бруклин хотын бүжигчин бүсгүйн тухай өгүүлдэг байна. 

content 753 2154632058

Энэ жилийн шагналтнуудыг тодруулсан шүүгчдийн бүрэлдэхүүнийг "Barbie" киног бүтээсэн Америкийн кино найруулагч Грета Гервиг ахалж, Испанийн найруулагч Хуан Байона, Америкийн жүжигчин Лили Гладстон нарын есөн хүн багтжээ. 

content 753 FRANCE FILM FESTIVAL

Харин гранпри шагнал буюу хоёр дахь нэр хүндтэй шагналыг Энэтхэгийн кино найруулагч Паял Кападиагийн “All we imagine as light” кино хүртлээ.

content 753 LM 8e953image story

Португалын найруулагч Мигел Гомес “Grand tour” киногоороо шилдэг найруулагчаар шалгарсан бол Америкийн жүжигчин Жесси Племонс “Kinds of Kindness” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг, харин “Emilia Perez” киноны эмэгтэй жүжигчид болох Адриана Паз, Зои Салдана, Карла Софиа Гаскон, Селена Гомез нар хамтдаа шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. 

content 753 443819639 8426176045

Каннын кино наадмыг шүүгчид мөн Ираны нийгмийг шүүмжилсэн кино бүтээснийхээ улмаас Иранд найман жилийн хорих ял сонссон Ираны найруулагч Мохаммад Расулофын бүтээсэн “The seed of the sacred fig” кинонд тусгай шагнал хүртээсэн байна. 

content 753 20240525085603 fig

Дээд шагнал хүртсэн "Anora" киног дэлгэцэнд гаргах эрхийг Америкийн "Neon" кино компани авсан бөгөөд энэ оны сүүлчээс кинотеатруудаар гаргаж магадгүй аж.

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.