"Орфей" театрын "Амьдрахуй" драмын жүжиг ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ

"Орфей" театрын "Амьдрахуй" драмын жүжиг ирэх аравдугаар сард нээлтээ хийнэ

Дэлхийн алдарт зохиолыг тайзнаа амилуулдаг "ОРФЕЙ" театрын ээлжит шинэ жүжиг ирэх аравдугаар сард нээлтээ хийх нь. Жүжиг бүрээрээ нийгэм, цаг үеийн том толь болж чаддаг "Орфей" театр энэ удаад Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" романыг сонгожээ. 

Жил бүр дэлхийн сонгодог зохиолыг тайзнаа амилуулдаг тус театрын найруулагч М.Батболд анх 2019 онд И.В.Гётегийн алдарт бүтээл “Фауст”-ыг олны хүртээл болгож байв. Үүний дараа “Гэм зэм”, “Опал”-ыг тайзнаа амилуулсан. Харин өнгөрсөн хавар “1984” романаас сэдэвлэсэн постдрам жүжгийг олны хүртээл болгосон нь мөн л үзэгчдээс өндөр үнэлгээ авч, цаг үеэ олсон жүжиг хэмээн олны таашаалд нийцсэн. Тэгвэл Үй Хуагийн "Амьдрахуй" романаас сэдэвлэсэн драмын жүжигт чухам хэн тоглох, романыг хэрхэн үзэгчдэд хүргэх нь Хятадын уран зохиол сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байна. 

Тэгвэл "Амьдрахуй" жүжиг ирэх аравдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөнд тоглогдохоор тов гарчээ. 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.