Б.Гарьдмагнай Азийн хөлбөмбөгийн холбооны "Pro” зэрэглэлтэй анхны дасгалжуулагч боллоо
Монголын үндэсний шигшээ багийн тоглогч, өдгөө МХБХ-ны Техникийн захирлаар ажиллаж буй Б.Гарьдмагнай Азийн хөлбөмбөгийн холбооны "Pro” зэрэглэлтэй анхны дасгалжуулагч боллоо.
Тэрбээр Катарын хөлбөмбөгийн холбоо, МХБХ-ны хамтын ажиллагааны хүрээнд АХБХ-ны "Pro" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, амжилттай төгсөж чадсан юм. Уг сургалт нь 2023 оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд Катар улсын Доха хотод нийт дөрвөн үе шаттайгаар үргэлжилж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өндөрлөсөн. "Pro" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт нь хөлбөмбөгийн тактик, тамирчдын хоол зүй, тест болон анализ хийх аргачлал гэсэн агуулгын хүрээнд онол-практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан байна.
Б.Гарьдмагнай нь "Pro" зэрэглэлтэй дасгалжуулагч болсноор Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах эрхтэй болохоос гадна эх нутагтаа АХБХ-ны А зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг зохион явуулах зэрэг олон боломжууд үүсэх юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.