"Gen Z theatre" уралдаан болж байна

"Gen Z theatre" уралдаан болж байна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд богино хэмжээний драмын жүжиг бүтээх "Гэрэл асаана" уриатай "Gen Z theatre" энтертайнмент уралдаан болж байна. Эл уралдааныг Соёлын яамны дэмжлэгтэйгээр, нийслэлийн Соёл, урлагийн газар, УДЭТ, СУИС, “Их хүрээ” энтертэйнмент хамтран зохион байгуулж буй юм. Уралдааны эхний шатанд 40 гаруй ЕБС-ийн баг өөрсдийн жүжгээ бичлэг болгон ирүүлжээ. Тэдгээрээс шүүгчдийн бүрэлдэхүүн 10 багийг дараагийн шатанд шалгаруулжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд "Gen Z theatre" төслийн санаачлагч, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү, "Gen Z theatre" төслийн Ерөнхий зохион байгуулагч, УДЭТ-ын Маркетинг, төлөвлөлтийн албаны дарга С.Энхболд, Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, СУИС-ийн ТУС-ын багш, доктор Б.Даваа, УДЭТ-ын найруулагч М.Батболд, УДЭТ-ын жүжигчин Т.Хулан нар ажиллаж байна.

content 771 440203326 9707478646

Уралдааны сүүлчийн шалгаруулалт  энэ сарын 30-нд буюу маргааш Улсын хүүхэд, залуучуудын театрт болно. Уралдааны шилдэг жүжиг төрөлд шилдгээр тодорсон баг МҮОНРТ-ийн 10 ангит уран сайхны кинонд багаараа тоглох эрх, хоёрдугаар байрт шалгарсан баг Улсын хүүхэд залуучуудын театрт өсвөр насныханд зориулсан тусгай бүтээлд багаараа тоглох эрх, гуравдугаар байр эзэлсэн баг багаараа олон улсын "Найрамдал" төвд амрах болон өөрсдийн бүтээлээ толилуулан тоглох эрхээр шагнуулах юм. Түүнчлэн шилдэг найруулагчаар шалгарсан сурагч урилгаар ОХУ-ын Буриад Улсын Дорнод Сибирийн театр урлагийн сургуульд найруулагчаар суралцах эрх, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрд шалгарсан сурагчид урилгаар СУИС-ийн ТУС-д жүжигчний мэргэжлээр суралцах эрхтэй болох аж. 

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.