40 шахам жилийн нөхөрлөл

40 шахам жилийн нөхөрлөл

Жинхэнэ найзаа олж нөхөрлөнө гэдэг амьдрал гэх “сугалаанд хожлоо” л гэсэн үг. Тэгвэл 40 шахам жил нөхөрлөж буй хоёр найзын тухай энэ удаа онцолъё.

content 788 1

Холливуудын хамгийн алдартай хоёр жүжигчин, тодруулбал, Леонардо ди Каприо, Тоби Магуайр нар нөхөрлөл гэдэг үгийн үнэ цэнийг хамтдаа харуулсаар байна.

content 788 2

Тэд 11, 12 настай жаалууд байхдаа буюу ирээдүйд жүжигчин болох хүсэлтэй хүүхдүүд байхдаа танилцжээ. Өдгөө Лео 50, Тобби 49 настай.

content 788 3

Тэднийг хоорондоо дотносож, бие биенээ ойлгох, цаашлаад нөхөрлөхөд хамгийн их нөлөөлсөн зүйл нь тэдний өрх толгойлсон ээжүүд нь аж. Учир нь Леогийн аав нь түүнийг ой гаруйтай байхад нь гэр бүлээ орхиж, Лео ээж дээрээ өссөн. Тобигийн эцэг эх ч түүнийг дөрвөн настайд салж, Тоби ээжтэйгээ өсжээ.

content 788 Untitled design

1990 онд Лео, Тоби хоёр “Parethood” телевизийн олон ангит кинонд нэг дүрд сонгон шалгаруулалтад орж байжээ. Улмаар киноны гол дүрийг Лео авч, Тоби унасан аж. Харин Лео кино багийнхнаас “Тобид өөр дүр олж, кинонд оролцуулаач” гэж гуйж байжээ.

content 788 Untitled design 1

Уран бүтээлд хамтрахын зэрэгцээ чөлөөт цагаа ч хамт өнгөрүүлж нөхөрлөсөөр, хамтдаа нэр алдарт хүрсэн тэднийг одоо Тобигийн охин холбодог. Учир нь 2006 онд Тобигийн Руби охин төрж, Лео охиных нь загалмайлсан эцэг болсон байна.

content 788 Untitled design 2

Леог нэр алдрын оргилд хүргэсэн анхны кино бол мэдээж “Titanic”. Түүний араас “Romeo+Juliet”, “The man in the iron mask” гэхчилэн энэ жагсаалт цааш урт хөвөрнө. Тэрбээр өнөөдрийг хүртэл 35 бүрэн хэмжээний уран сайхны киноны зөвхөн гол дүрд тогложээ. Ирэх 2025 онд түүний хамгийн сүүлд тоглосон уран бүтээл нээлтээ хийх юм. Тоби Магуайр “Spider-man” киноны гурван ангид тоглосноор алдаршсан. Тэрбээр 1989 оноос хойш 30-аад уран сайхны киноны гол болон туслах дүрд тогложээ.

content 788 11

Дотнын найзууд хамтдаа 1993 онд “This boy’s life”, 2001 онд “Don’s plum”, 2013 онд “The great Gatsby” зэрэг кинонд хамтран тоглосон аж.

content 788 12

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.