Их эзэн Чингис хааны Магтуу найрал дууны пянзыг "Чингис хаан" музейд хүлээлгэн өглөө

Их эзэн Чингис хааны Магтуу найрал дууны пянзыг "Чингис хаан" музейд хүлээлгэн өглөө

Монголын түүх соёлтой холбоотой нэгэн өвөрмөц чухал дурсгал болох Их эзэн Чингис хааны Магтуу найрал дууны пянзыг "Чингис хаан" музейд хүлээлгэн өглөө.  Тус пянз нь 1940 онд Японы "Columbia label"-ээс эрхлэн хэвлүүлсэн "Азийн дуу хоолой" хэмээх цоморлог бөгөөд музейд гардуулж хадгалуулах арга хэмжээний үеэр дууг сэргээн тоглуулсан юм.

content 797 exrf4l  N1 1781 x974

Түүнчлэн цаашид тэмдэглэлт баярын өдрүүд, Чингис хааны тахилгын үеэр хүндэтгэлийн танхимд тусгайлан залж дуугаргаж байх аж. Их эзэн Чингис хааны Магтуу найрал дууны пянзыг удахгүй "Чингис хаан" музейн дээд давхарт байгуулагдах "Чингис хааны дэлхийд түгсэн өв дурсгал" танхимд залах юм. Уг танхимд дэлхий даяар түгэн тарж бүтээгдсэн эд өлгийн болоод соёл урлагийн дурсгалуудыг нэгтгэн цуглуулж хэн бүхний үзэх очих дуртай бахархал, танин мэдэхүйн танхим болгохоор төлөвлөж буй юм байна. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.