Ж.Баясгаланг татварын хугацаа хэтэрсэн, өр төлбөртэй гэх шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ
Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингэхдээ нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд үүнд татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй 76 хүн багтсан. Тэдний нэг нь АН-ын жагсаалтын 7-рт бичигдсэн Ж.Баясгалан аж. Тэрбээр эл зөрчлөө арилгаад зургаадугаар сарын 2-ноос өмнө бичиг баримтаа дахин СЕХ-нд хүргүүлэх боломжтой аж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.