Хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок 93 насандаа тав дахь удаагаа гэрлэлээ

Хэвлэл мэдээллийн магнат Руперт Мердок 93 насандаа тав дахь удаагаа гэрлэлээ

Хэвлэл мэдээллийн томоохон группийг эзэмшигч Руперт Мердок 93 насандаа тав дахь удаагаа гэрлэжээ. Мердок Орос гаралтай молекулын биологич, 67 настай Елена Жуковатай АНУ-ын Калифорни мужийн Бэл Эйр дэхь усан үзмийн эдлэн газартаа хуримласан байна. Тэд энэ оны гуравдугаар сард сүй тавьсан юм.

Мердок өмнө нь дөрвөн удаа гэрлэж байсан бөгөөд сүүлийн эхнэр нь Rolling Stones хамтлагийн дуучин Мик Жаггертай удаан хугацаанд ханилж байсан модель Жэрри Холл байв. Өнгөрсөн онд консерватив радио нэвтрүүлгийн хөтлөгч Энн Лэсли Смиттэй сүй тавьсан ч сар  хүрэхгүй хугацааны дараа цуцалж байлаа.

Австралид төрсөн Мердок нь The Wall Street Journal, Fox News зэрэг нөлөө бүхий хэрэгслүүдийг багтаадаг дэлхийн гурван тив дамнасан аварга том мэдээллийн сүлжээг эзэмшдэг бөгөөд Форбс сэтгүүл хөрөнгийн хэмжээг нь $20 тэрбум орчим гэж тооцоолсон байдаг.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бизнесийн удирдлагаа хүү Лакланд шилжүүлсэн юм.

content 813 ftmg1d rupert murdoc

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.