"The Mongolz" баг "MESA Nomadic masters" тэмцээнд түрүүлж, 50,000 ам.долларын шагнал авлаа
MESA (Mongolian esports association) буюу Монголын электрон спортын холбооноос зохиож буй CS2 (Counter strike 2)-ын 100 мянган ам.долларын шагналын сантай "MESA Nomadic masters 2024" тэмцээний финалын тоглолтууд "Мөсөн өргөө"-д боллоо.
Тэмцээний гранд финалд Монголын "The Mongolz" баг Европын төлөөлөл "BLEED Esports" багийг 3-1 (Anubis 10-13, Mirage 13-10, Ancient 13-11, Inferno 13-11) харьцаагаар хожиж, 50 мянган ам.долларын (169 сая төгрөг) шагнал авлаа.
Тоглолтод "The MongolZ"-ын Мөнхболдын "SENZU" Азбаяр 85.1 ADR-тай багаа тэргүүлсэн бол Банзрагчийн "910" Өсөхбаяр хамгийн олон буюу 73 kill хийв.
Монголд зохиогдож буй CS2-ын хамгийн өндөр шагналын сантай уг тэмцээнд Монголын гурав, Хятадын нэг, Оросын нэг, Данийн нэг, европын өөр хоёр орны баг оролцжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.