Киллиан Мбаппе "Реал Мадрид"-тай таван жилийн гэрээ байгууллаа

Киллиан Мбаппе "Реал Мадрид"-тай таван жилийн гэрээ байгууллаа

Францын довтлогч Киллиан Мбаппегийн "Парис Сайнт Жэрмайн" клубтэй байгуулсан гэрээ энэ сарын 30-нд албан ёсоор дуусгавар болж буй. Тэгвэл тэрбээр эл гэрээгээ дуусмагц шинэ гэрээ үзэглэхээр болжээ. Тодруулбал, Испанийн Эзэн хааны клуб "Реал Мадрид" баг түүнийг авснаа зарлаад байна. Ингэхдээ таван жилийн гэрээ хийх бөгөөд энэ хугацаанд тэрбээр 75 сая еврогийн цалин авна. Мөн Испанийн багийг сонгосныхоо төлөө 150 сая еврогийн урамшуулал нэмж авах юм байна. Түүгээр ч зогсохгүй өөрийн нэр орсон бүтээгдэхүүний тодорхой хувийг авахаар тохиролцжээ.

Ташрамд, тэрбээр "Реал Мадрид"-д очих тохироогоо өнгөрсөн хоёрдугаар сард хийж, энэ улирлын дараа Францын багаа орхих болсноо зарласан юм. Гэвч түүнийг явах болсноо зарласантай холбоотойгоор "Парис Сайнт Жэрмайн" баг нь сүүлийн гурван сарын цалинг нь өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж болзошгүй гэнэ.   

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.