АВВА хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ хүлэг баатрын одон хүртлээ
Шведийн хаан XVI Карл Густав АВВА хамтлагийн гишүүдэд хүлэг баатрын "Ваза" одон гардуулжээ. Хамтлагийн гоцлол дуучин Агнета Фельтског, Анни-Фрид Рёйс болон хөгжмийн зохиолч, хөгжимчин Бенни Андерссон, Бьёрн Ульвеус нар хөгжмийн салбарт гаргасан онцгой амжилтынхаа төлөө энэхүү шагналыг хүртэж байна.

Энэ нь сүүлийн 50 жилийн туршид анх удаа "Ваза" одонг гардуулсан, мөн хөгжмийн хамтлаг бүтэн бүрэлдэхүүнээрээ хүлэг баатрын эл одонг хүртсэн ховор тохиолдол болж буй юм байна.

Швед улс 2022 оны арванхоёрдугаар сард төрийн одон, шагнал олгох журмандаа шинэчлэл хийж цэргийнхэнд "Илд" гэх хааны одонг, төрийн албан хаагчдад "Алтан гадас" одон, хувь хүмүүст "Ваза" одонг гардуулахаар болсон юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.