G-Dragon KAIST их сургуульд зочин профессороор ажиллана

G-Dragon KAIST их сургуульд зочин профессороор ажиллана

Дуучин G-Dragon буюу Квон Жи-Ён Өмнөд Солонгосын шилдэг их дээд сургуулиудын нэг KAIST-ийн механик инженерийн тэнхимд зочин профессороор уригджээ. Тэрбээр 2026 он хүртэл ажиллах бөгөөд энэ хугацаандаа манлайллын сэдвээр лекц уншиж, KAIST-ийн бакалавр, магистрын оюутнуудад соёлын арга хэмжээ зохион байгуулах аж. 

"Big Bang" хамтлагчийн ахлагч G-Dragon саяхан KAIST-ийн спорт цогцолборт зохион байгуулсан "Innovate Korea-2024" арга хэмжээний үеэр албан тушаалын гэрчилгээгээ авчээ. Энэ үеэр тэрбээр "Шинжлэх ухааны олон суут хүмүүсийн өлгий болсон KAIST-д зочин профессороор томилогдсон нь нэр төрийн хэрэг" гэжээ.

content 851 20240605050539 0 810

G-Dragon зочин профессорын хувиар манлайллын лекцүүдээр дамжуулан дэлхийд нэр хүндтэй уран бүтээлчийн хувьд туршлага, амьдралаа хуваалцахаар төлөвлөж, оюутнуудад ертөнцийг үзэх алсын хараа, ойлголтыг өгөхийн зэрэгцээ өөрсдийн салбартаа анхдагч болох урам зориг, сорилтуудыг өгөхөөр төлөвлөж байгаа аж. Одоогоор түүний лекц унших тов тодорхойгүй байгаа ч энэ ондоо багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэх гэнэ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.